Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан нийт  төсөвт байгууллагын санхүүгийн ажилтнуудын дунд 3 төрөлт тэмцээнийг Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

 

Тэмцээнд нийт 8 багийн 120 гаруй санхүүгийн ажилтан, албан хаагч оролцсоноос гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байранд “Баянхошуу” бүсийн баг, хоёрдугаар байранд “Өнөр” цэцэрлэг, гуравдугаар байранд Төвийн бүсийн баг тус тус шалгарсан бол сагсан бөмбөгийн тэмцээнд Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Төрийн сан” баг тэргүүн байр, “Төвийн бүс” баг дэд байр, “Өнөр ирээдүй” баг гуравдугаар байранд орлоо. Ширээний теннисийн тэмцээнд нэгдүгээр байранд “Төвийн бүс” багийн тамирчин Б.Байгалмаа, удаах байранд “Баянхошуу бүс” багийн тамирчин Б.Сарантуяа, “Өнөр ирээдүй” багийн тамирчин Б.Цэцэгээ нар шалгарсан байна. Багын дүнгээр “Төвийн бүс” баг тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.