Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 31 ний өдрийн 436 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Eрөнхий боловсролын сургуулийн 9,11 дүгээр ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн яаж зөв сонгох вэ,зөв сонгосон мэргэжил чиний насан туршийн зөв сонголт” 2 сарын аян зохион байгуулахаар болж байна.

 

Аяны хүрээнд СХД-ийн сургуулиудын бүх нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаад байна. Ирээдүй цогцолборын 1,2 дугаар ахлах сургуулиудын  9,11 дүгээр ангийн хүүхдүүдэд “Мэргэжил бүхэн сайхан” сургалтыг зохион байгуулж 250 гаруй хүүхдүүд эхний сургалтанд хамрагдаад байна.

 Сургалтыг дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн Г.Хосбаяр нар зохион байгуулж байна.

Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд

  • Барилгын коллеж
  • Монгол-Солонгосын хамтарсан коллеж
  • Хүнсний технологийн коллеж
  • Барилгын технологийн коллеж зэрэг сургуулиуд хүрэлцэн ирж хүүхдүүдэд сургуулийн танилцуулга хийж хамтран ажиллаж байна. цаашид СХД-ийн бүх сургуулиудаар сургалтыг зохион байгуулахаар хуваарь нь гараад байна.