Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аяны зарласан. Тус аяны хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн зорчих хэсгийг хуваарийн дагуу засварлах ажил үргэлжлэн хийгдэж байна.

“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилсээр байна. Дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.05.04/ 21 хорооны 103 аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны 126 бункер, гэр хорооллын 109 гудамжны 11886 өрхийн 970.1 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг руу зөөвөрлөлөө. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 104 үйлчлэгч ажиллаж, 468200 мкв талбайн хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс удахгүй болох дэлхийн хүмүүнлэгийн өдрийг угтан Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй 365 албан хаагчдад өдрийн хоол хүргэн өглөө.

Хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөгжил оролцоог бодитойгоор дэмжих, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, тодорхой түвшинд шийдвэрлэх зорилготой “ХАМТДАА ОРОЛЦОЁ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” цахим чуулга уулзалт өнөөдөр боллоо.

 

Дүүргийн засаг даргын А/193 дугаар захирамжаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна. Өнөөдөр засаг даргын орлогч Э.Ууганцэцэг аяны хүрээнд хийж буй ажлын явц болон хороодоос ирсэн санал гомдлыг шийдвэрлэн ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайн зэвэрч өнгөө алдсан 27 гэрэлтүүлгийн шонг "Цацраххангай" ХХК будаж өнгө үзэмжийг сэргээн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа билээ.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс дүүргийн хэмжээнд 18 цэг дээр 60 баг 300-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж эхэлсэн.

Орчны бохирдлыг бууруулж, Нийслэлийн иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 11:00-12:30 минутын хооронд зохион байгуулахаар боллоо.