Видео

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 362 орыг зохицуулсан байна. Шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн хүн амын махны хангамжинд бэлтгэсэн нөөцийн махны худалдааг гаргах, махны үнийг тогтворжуулах ажлын хүрээнд дүүргийн 43 хорооны хэмжээнд хаврын нөөцийн мах худалдан борлуулахаар сонгогдсон 81 ААН-ийн удирдлагуудтай Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс агентийн гэрээг байгууллаа

Хэрэв та иргэний үнэмлэхээ "Гээгдүүлсэн" болон "Хүчинтэй байдлыг нь алдагдуулсан" (Жишээ нь: хугалсан, дээрх бичлэг нь арилсан) тохиолдолд www.burtgel.mn-ээс  энэхүү үйлчилгээг авна.

Энэхүү үйлчилгээг авахад дараах дараах нөхцөл шаардлагууд тавигддаг болно. Үүнд:

-16 нас хүрч иргэний үнэмлэх авсан байх.

-25 болон 45 нас хүрсэн бол иргэний үнэмлэхийн хугацаагаа сунгуулсан байх. (хугацаа сунгуулах тохиолдолд харьяа сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд өөрийн биеэр ирж иргэний үнэмлэхийн зураг авхуулж, биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ өгнө)

          Иргэдээ шинэ корона вирусийн халдвараас сэргийлэх, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд тус дүүрэг "ТАНД БАЯРЛАЛАА" уриалга гаргалаа. Уриалгын хүрээнд Баруун туруун, Эмээлтийн товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч нарт дүүргийн хэлтэс албад, хороодын дарга нар халуун хоол цай, 1 удаагийн хамгаалалтын хувцас, дархлаа дэмжих витамин, амны хаалт өгчээ. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар бүх хороодод эргүүл ажиллаж байгаа бөгөөд  иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж, амны хаалт тарааж ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Ингэснээр 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уриаллаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2596 АНН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж. Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээг авч ажилласан. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн саруудад лабораторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлагыг хангаж байгаа үзүүлэлт гарсан. Сүүлийн үед шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. Өнөөдрийн байдлаар 2200 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа мэдээлэл байна” хэмээн хэллээ.

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан байна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг өнөөдрөөс эхэлж, SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд хэрэгжүүлэхээр болжээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явагдах аж. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг  татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэлээ.

"ТАНД БАЯРЛАЛАА" уриалгын хүрээнд Баруун туруун, Эмээлтийн товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч нарт дүүргийн хэлтэс албад, хороодын дарга нар халуун хоол цай, 1 удаагийн хамгаалалтын хувцас, дархлаа дэмжих витамин, амны хаалт өгчээ.

Энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Алтансүх, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруу туруун болон Эмээлт товчоодод ажиллалаа.

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүний байрлах байр сууц, тэдний эрүүл мэндийн асуудлыг анхаарах шаардлагатай байгааг Засаг даргын орлогч Д.Ундармаа онцоллоо.

Түүнчлэн иргэдийн зүгээс хотруу орохын тулд янз бүрийн шалтгаан хэлж байгаа тул төр засгийн шийдвэрийг хүндэтгэж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, хорио цээрийн хугацаа дуустал үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдын ажилд чирэгдэл учруулахгүй байхыг уриалж байна. 

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна. Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.