Видео

“Хамтдаа шийдье” уулзалт даваа гарагт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 8 хороонд уулзалт хийсэн байна. Уулзалтад хороодоос сонгогдсон төлөөлөгчдөөс гадна дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа нийт 18 байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож иргэдийн асуусан асуултад хариулт өгч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Өнөөдөр Засаг дарга Ж.Сандагсүрэн 5-р хороонд уулзалт хийсэн бөгөөд иргэдийн зүгээс дахин төлөвлөлт, тог цахилгаан, хог, эрүүл мэндийн үйлчилгээ болон зам дагуух нүүрэн талын айл өрхүүд хашаагаа хэт сунгаснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм.

Cонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголын угалз урлаачдын холбоо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 32 хорооны эсгий болон aрьсан урлал эрхлэгчдийн дунд “Уран гар уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд 70 гаруй иргэний бүтээл ирсэнээс:

1-р байр – 30-р хорооны иргэн Х.Одгэрэл

2-р байр – 22-р хорооны иргэн эсгий урлаач Б.Мөнхтуяа

3-р байр – 21-р хорооны иргэн С.Даваажаргал

Тусгай байрт 6-р хорооны иргэн Г.Энх-Амгалан

Арьсан урлалын төрөлд

1-р байр – 19-р хороо - Я.Орхонсүрэн 

2-р байр – 1-р хороо - Б.Мөнхсаруул 

3-р байр – 9-р хороо - Ж.Буяндэлгэр

Тусгай байрт – 14-р хороо - н.Баасандагва нар тус тус шалгарлаа.

 

Түүхэн өв, уламжлалаа сэргээсэн, туршлага солилцсон арга хэмжээг жил бүр зохион байгуулна.  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 09-ний пүрэв гарагийн 11 цагт “Соёмбо” кино театрын урд талбайд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд оролцож байгаа иргэдэд Нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийн өмнөх онуудын төлбөрөөс чөлөөлж, зөвхөн 2019 оны эрүүл мэндийн даатгал болох 38400 төгрөг төлөөд ЭМД-тай болох боломжийг олгох юм. Мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг элэгний B, C вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

Сонгинохайрхан дүүрэг 330 орчим хүн амтай. Бусад дүүргүүдийн тухайд хүн ам багатай тул хороод болон хэлтэс албадуудын ачаалал бага байдаг. Тиймээс хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10000-с дээш хүн амтай хороодыг хуваах ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Засаг дарга Ж.Сандагсүрэн, нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Засаг даргын орлогч Д.Ундармаа нар газар дээр нь ажиллалаа.

 

 

 

 “Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн холбоо”-г 2011 онд үйлдвэр эрхлэгчдийн санаачлагаар байгуулсан.

 

Өрх бүр үйлдвэрлэгч

 

Үйлдвэрлэгч бүр нэгдэн

 

Үйлдвэр болох цагт

 

Хөнгөн үйлдвэрлэл хөгжиж Монгол улсын тэргүүлэх салбар болох уриатай ажиллаж байгаа тус ТББ-ыг төр , ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийвэл эдгээр иргэдийг дэмжих боломж бололцоо байгаа юм.

 

 

 

Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо “Ажилтай орлоготой – 100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 2018 оны 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн.

     Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

     Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, МСҮТ-ийн байгууллагуудаас гадна ОУХБ, ЦЕГ, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцож байна.     

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын дунд “Аюулгүй хөдөлмөр” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулаа.

Уралдаан 20 гаруй оюутан бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 5 илтгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн юм. Шүүгээчээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн З.Цогтгэрэл, “Сүү” ХК-ны ХАБЭА-н ажилтан дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн Т.Өлзийжаргал нар ажилласан юм.

Хүүхэд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг тэлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Их засаг” МСҮТ-ийн оюутан Б.Гэрэлтуяа, 2-р байрт “Их Засаг” МСҮТ-ийн оюутан Ц.Бямбасүрэн, 3-р байрт мөн “Их Засаг” МСҮТ-ийн оююутан Н.Отгон-Эрдэнэ орсон бол тусгай байрт “Майн тех” МСҮТ-ийн оюутан Д.Амгаланбаатар нар тус тус шалгарлаа.

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 30 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Иж бүрэн сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийнхан жагсаалд оролцож, иргэд зарлан мэдээлэх дуут дохиогоор аюулгүйн түр талбайд шилжин байрлаж, нүүлгэн шилжүүлэх мэргэжлийн ангийн хээрийн эмнэлэг дэлгэж, газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах, ажиллагааны дадлага, удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль, сорилын төрлүүдэд амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, сайн дурын идэвхтнүүд, өсвөр, залуучуудын улаан загалмайн клубын гишүүд, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 59 гаруй мянган хүн оролцсон байна.

Иргэдэд тохиолдож болох болзошгүй аюул осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор зохион байгуулсан иж бүрэн сургуульд идэвх, санаачилгатай оролцсон дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллага, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, нэгжүүд, хороод, нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.  

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулсан. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.

Уг дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги хүлээн авч, ослын голомтод гал унтраах үндсэн албаны болон автомеханик шат бүхий автомашинтай хүрэлцэн ирэв. 10 тн усны багтаамж бүхий автомашинаас барилгын зүүн талд гарч байгаа гал түймрийг унтрааж, галын тархалтыг зогсоож, барилгын дээвэрт асч буй галыг суурьтай хушуу ашиглан унтраалаа. Автомеханик шатыг сунгаж, барилгын дээвэр дээр байгаа дөрвөн иргэнийг аварч, 4 тн автомашинаас гал түймэр унтраах тархалтыг хийж, барилгын зүүн урд талын гал түймрийг зогсоож, автомеханик шаттай холбон барилгын дээвэрт гарсан түймрийг бүрэн унтраав.

Үзүүлэх сургуульд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам сахиулах алба, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, дүүргийн эрүүл мэндийн алба, шуурхай удирлагын алба, улаан загалмай нийгэмлэг, үндэсний аврах бригадын эрэн хайх аврах анги, дулаан цахилгаанаар хангах алба, ариутгал халдваргүйжүүлэлт гээд гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж амжилттай оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан.

Уг цэвэрлэгээгээр Сонгинохайрханчууд нийт 101.319 м2 явган зам, 322.510 м2 зүлэгт талбайг самнаж цэвэрлэх, 2453 ААНБ-аас 1120 гадна фасад хаягийн байгууламж, 72 цэцгийн мандал, 87 сандал, 150 хогийн сав, 36 автобусны буудал, 82 хүүхдийн тоглоомын талбай, 194 ширхэг замын тэмдгийг угааж цэвэрлэлээ.

Нийт 47 хог тээврийн машинаар 143 рейс, 645.7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн 19.386 иргэд оролцон 342.302 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн.