Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 31 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдаж байгаа 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсралтын ажлын хуваарийг хүргэж байна. Тус гэрэлтүүлгийн ажил энэ оны 11 дүгээр сард бүрэн дуусч хүлээлгэн өгнө.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Уг чөлөөлөгдсөн талбайд дараагийн бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулж байна.

Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшиж мал маллах хүсэлтэй 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, 2-оос доошгүй гишүүнтэй өрхийг гэрээт малчнаар ажилд зуучлах арга хэмжээнд бүртгэж эхэллээ. Шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын нэмэлт гэрэлтүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралд Засаг даргын тамгын газрын хэлтэс, албадын дарга нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн цэргийн штабын офицер ахлагч нар болон 2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20.000 шинэс модны тарьц суулгах ажилд оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сонгины Оюу” аяныг зарлаад гурван сарын хугацаа өнгөрлөө.

"Boom" төслийн хүрээнд