Видео

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэгт ариутгал, халдваргүйтгэлийн ажил өчигдрөөс эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн тухайд нийт 43 хорооны 340 хэсгийн 2730 гудамж буюу 1037.4 км урт гудамжинд ариутгал хийгдэх юм. Одоогийн байдлаар ариутгалын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргаланд тосгонд 1600 орчим малчин өрх бий. Тэднээс хаваржилт хүндэрсэн хэсэгт байгаа яаралтай тусламж шаардлагатай 270 орчим малчин өрхөд Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 гаруй тн тэжээлийн тусламж үзүүллээ

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа. Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулах учиртай.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоогоод байсан.

Эрүүл мэндийн яамнаас их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сургууль цэцэрлэгийн асуудлаар УОК-оос манай яаманд хандсан. Бид Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандаж байгаа. Цаашид коронавирусийн тархалт ямар байгаа, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байгааг үргэлжлүүлэх эсэх дээр мэргэжлийн байгууллагуудаас санал авахаар хандаад байгаа.

Мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслээд цаашид ямар зохицуулалт хийх вэ гэдэг саналаа Баасан гарагийн УОК-ын хуралдаанд оруулна. Гуравдугаар сарын 30-наас сургууль, цэцэрлэг эхлэх учраас сунгах эсэх асуудлыг адаглаад долоо хоногийн өмнө саналаа боловсруулж, шийдүүлнэ.

Карантинийг үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгахгүй. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулах юм. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг.

Үүнтэй холбоотойгоор 12-р анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна. Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байгаа.     

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

            Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

         Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр мэдээлсэн. Зохион байгуулалттай ирсэн учраас ойрын улсуудыг шинжлэн судлах ажил хялбар байна. Гэвч хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна.

Мөн Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарлаа. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзнэ. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Төв лаборатор дээр хийж байгаа шинжилгээг хүлээлгүйгээр гол хүнээ илрүүлэх зорилгоор хурадвчилсан оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь халдварыг цаг алдалгүй илрүүлэх, цаашид нэмэлтээр яаж ажиллах вэ гэдэг дүр зураг, ажлын төлөвлөгөө тодруулахад тустай байгаа юм.

Сануулахад, хурдан оношлуурын шинжилгээний хариуг төв лабораторид хийсэн шинжилгээний хариу баталгаажвал Монгол Улсын таван иргэн Covid-19-ын халдвар авсан болох нь батлагдах юм. Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 99 жилийн ойг угтаж, БХИС-ын Ахлагчийн сургуулийг 2008 онд төгссөн залуучуудын төлөөлөл 20-р хорооны албан хаагчид болон “Ачлалт хүүхдүүд” ТББ, “Амьдрах ухаан” төвүүдээр 1020 амны хаалт тараажээ.

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна.

Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н 1 мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус ширшигчтэй машинаар тус тус гүйцэтгэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэнэ. Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм.  Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 2020 оны гуравдугаар сарын 10-нд батлагдсан коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан,  тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 16-ны БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин  ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д дээрх гурван батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж, 61 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь  ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар авсан онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээний хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Энэ оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байна. Шинээр онош батлагдсан тохиолдлууд гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насныхан байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байна гэлээ. 

 
 
Нэг цэгийн үйлчилгээний төв нь "Ажлын тусгай горимын үед ажиллах цагийн хуваарь" батлагдсантай холбогдуулан ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдье.
 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1        

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

П.Баярмаа

70170118 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

М.Мөнхцэцэг

70173201

Сайтын хандалт:

Өнөөдөр
2823
Өчигдөр
3252
Энэ 7 хоногт
12510
Энэ Сард
36857
Бүгд
1974492