Видео

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн удаагийн хурлаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг танилцуулав. Мөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэх вакцинжуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн 24, 40, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус ихээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрчээ. Өнөөдөр /2021.02.18/ Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилчид нөхцөл байдал хүндэрсэн хороодод ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын гишүүд яг одоо хуралдаж төлөвлөгөө гарган ажиллаж байна. УОК-ын шийдвэрийн дагуу “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-г хоёрдугаар сарын 11-нээс эхлүүлсэн. Дүүргийн эрсдэлтэй бүсүүдэд блок үүсгэн 43 хорооны 25094 иргэдээс шинжилгээ авч дуусгасан. Харин одоо дүүргийн эрүүл бүсийн иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-д өнгөрсөн гурван өдрийн хугацаанд эрсдэлтэй бүсийн 25094 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Харин өнөөдөр /2021.02.14/-өөс эхлэн гурван өдрийн хугацаанд дүүргийн эрүүл бүсийн 54000 гаруй өрхүүдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг шинжилгээнд өнөөдөр СХД-ийн баруун бүс буюу Толгойт орчим болон алслагдсан хороодын 15000 иргэд шинжилгээнд хамрагдах юм.

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн  дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн ПСР шинжилгээг зохион байгуулахаар болсон.

Сонгинохайрхан дүүргийн хариуцлагатай иргэн та халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, амралтын өдрийг гэртээ өнгөрүүлээрэй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, тамгын газрын хэлтэс тасгийн дарга нарын шуурхай хурал иргэний танхимд хуралдлаа. УОК-оос 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 23-ныг хүртэлх 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоож 420.000 иргэнээс шинжилгээ авах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд хэрэгжилтийг хангах асуудлаар хэлэлцлээ.

Дүүргийн архивын Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2021 оны эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар дүүргийн архивт энэ онд нөхөн бүрдүүлэлт хийх 101, 116, 158, 176 дугаар цэцэрлэгийн данс бүртгэлийг хэлэлцэв. Цэцэрлэгийн архивын ажлыг арга зүйч нар хавсран ажиллаж байгаа нь тэдэнд бэрхшээл учруулдаг байна. Иймээс тэд комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарт хандан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай шинэ хуулиар байгууллага бүр архивын орон тооны ажилтантай байхаар хуульчилсан байна. Иймээс цэцэрлэг бүрийг орон тооны архивын ажилтантай болгох асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсэв.