Видео

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

Эдгээр хороод энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол 22-р хорооноос салаалж шинээр үүсгэн байгуулагдсан 33-р хорооны нээлт болж, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран 130 иргэдийг байнгын ажилд хамрууллаа.

Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар болон тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ болон тус хорооны иргэд оршин суугчид оролцлоо.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс нийт 12 хэсэгтэй 8 мянга орчим хүн амтай хороо шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.