Монгол гэрийн дулаалгын бүтээгдэхүүнийг турших, сурталчлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/69 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хүрээнд 7, 24 дүгээр хорооны амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу 2 өрхийг сонгон бүрэн дулаалга хийн, цахилгаан халаагуур суурилуулан туршилтын ажлыг эхлүүлсэн. “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ гэр хорооллын 23 хорооны иргэдэд гэр, байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах сургалтыг зохион байгуулж 1200 гаруй иргэнийг хамруулсан.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх зорилгоор "Тохижилт, цэвэрлэгээний гэрээ"-нд стандартын зуух, сайжруулсан түлш, цахилгаанаар халдаг байх шаардлагатай гэсэн заалтыг тусгасан.

Дүүргийн төсвийн 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр 1060м2 талбайн сул шороон хөрс бүхий нийтийн эзэмшлийн талбайд шинээр зүлэгжүүлэлт хийсэн. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр 13-р хорооны 8,9 дүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайн 180 м2 сул шороон хөрсийг  “Алтайн цаст” ХХК хатуу хучилттай болгон тохижуулсан.   14,15,16-р хорооны нутаг дэвсгэрийн 1500м2 талбайн хөрсийг хуулж хар шороогоор хучиж зүлэгжүүлэлт хийсэн.

Хороодын иргэдийн оролцоо хөрөнгөөр 1 дүгээр хорооны Толгойтын 102,103-р гудамж, 2 дугаар хорооны Орбитын 51-65 дугаар гудамж, 4 дүгээр хорооны Их нарангийн 10,11 дүгээр гудамж, 6 дугаар хорооны Тоосгоны 4,14,17,24,24а гудамж, 9 дүгээр хорооны Баруунбаян уулын 1,2,3,6,7-р гудамж, 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 9,11,13,16а, 16б, 17, 18,22,23,24,30,32 дугаар гудамж, 26 дугаар хорооны Мандал овооны 7 дугаар гудамж, 27 дугаар хорооны Агарын 3-5 дугаар гудамжуудыг  жишиг гудамж болгон тохижуулах ажил хийгдсэн. Дүүргийн төсвийн 6.9 сая төгрөгөөр 2,3,5,6,10,13,15-р хороодын нутаг дэвсгэрийн тохижилтод дэмжлэг үзүүлсэн.

Орон нутгийн тусгай хамгаалалтын бүс буюу Баянхошуу хайрханы өвөрт зөвшөөрөлгүй буусан 48 айлыг нүүлгэн бүх нийтийн мод тарих өдрөөр 250 ширхэг улиас мод тарьсан.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 2100 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 4120 иргэдэд нийслэлийн ИТХ-ын 63,61 дүгээр тогтоол, Монгол улсын Зөрчлийн тухай хуулиудаар, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 620 сурагчдад хог хаягдлыг ангилан ялгах болон Хог хаягдлын шинэчилсэн хууль, Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт Монгол улсын Эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсын Зөрчлийн тухай хууль, Монгол улсын Байгаль орчны тухай хуулиудаар сургалт зохион байгуулан 840 гаруй гарын авлагаар хангасан.

21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 айл өрхийн хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлсэн.

2018 оны жилийн эцсийн байдлаар хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагуудтай хамтран үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг устгах ажлыг зохион байгуулж 139 үүсмэл, 1 хур нийт 140 хогийн цэгийг цэвэрлэж бүрэн устгасан. Гэр хороодын хогийн цэг үүсдэг 10 байршилд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 7.5 сая төгрөгөөр камержуулалт хийсэн.

Нийслэл хотын хэмжээнд энэ сарын  02-03-нд шилжих шөнө бага зэрэг цас орж,   өглөөний 05.00 цагаас 11.00 цагийн хооронд хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

         Үүнээс сэргийлж “Өнөр”, “Содон” хорооллуудын арын зам, гэр хорооллуудын туслах авто замууд, Баруун, зүүн салаа, Их наран, Толгойтын зам, Буяны зам, Ханын материалын замуудад нийт 12.1 тн давс цацлаа.

Болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх үүднээс жижүүрт 2 автомашин 2 жолооч, 6 ачигч, 1 инженер нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна. Түүнчлэн дүүргийн нөөцөд 144 мянган тн давс 16.4 тн химийн бодис үлдсэн байна.

Энэ оны бэлтгэл офицер, цэргийн үүрэгтний бүртгэлийн нэгдсэн семинарыг дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Семинарт Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын дарга, офицер, ахлагч, 32 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар оролцлоо.

Түүнчлэн 2018 онд батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан зарим хороодын зохион байгуулагчдыг шагнаж урамшуулан, 16 хороонд сүүлийн үеийн үзүүлэлт сайтай комьпютер гардуулж өглөө.

Мөн 2019 онд 18 нас хүрэх 6-р хорооны иргэдэд хүндэтгэл үзүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа.

Дүүргийн улаан загалмайн хороо төр улаан загалмай хамтын ажиллагааны салбар зөвлөлийн хурлаа хийлээ. 2018 оны тогтвортой хөгжлийн үзүүлэлтийн тайлан, төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагааны тайлангуудаа танилцуулан, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцжээ.

       “Улаан чулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын судалгааг гаргаж, мэдээллийн санг бий болгох, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2018 оны 12 сарын 26-ны өдөр “Залуучуудын хөгжлийн төв”-ийн ажилтнууд дүүргийн 26 хороотой хамтран ажиллалаа.

     Тус хөдөлмөр эрхлэгч иргэдэд төсвөө хэрхэн зөв зарцуулах талаар зөвлөгөөг хүргэн, утааны маск, ажлын бээлийн тарааж өгч, халуун аарц, хоолоор үйлчилсэн бөгөөд хөдөлмөр эрхлэгч 42 иргэдийн судалгааг авч, мэдээллийн санг бүрдүүлэн, бичиг баримтгүй 7 иргэнийг бүртгэж, нөхцөл байдлын үнэлгээ хийн, цаашид шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлахаар ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны хамт олон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран үерийн ус урсдаг 2 байршилд явган хүний гүүр байгуулжээ.

            Тодруулбал Цэнхэр дэлгүүрийн хажуугийн хүүхдийн тоглоомын талбайн зүүн талд хүн ихээр зорчдог жалган дээр 1.5м-ийн өргөн, 18м урттай явган хүний гүүр харин Нарангийн голд 12м урт, 1.5м өргөн явган хүний гүүрийг нийт 10 сая төгрөгөөр байгуулжээ.

            Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй улаанбаатар” төслийн санхүүжилтээр хийгдсэн уг гүүрийг тус хорооны зорилтот бүлгийн иргэд хийж гүйцэтгэсэн бөгөөд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс тэдгээр иргэдийг цалинжуулсан байна.

 

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Дэд хурандаа Л.Мөнхбат даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай дүгнэгджээ.

Түүнчлэн ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Нямгэрэл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар шалгарчээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-оны А/342 захирамжаар батлагдсан “Эрvvл мэндийн байгууллагуудын vйл ажиллагааны гvйцэтгэлийг vнэлэх журам”-ын дагуу “Шилдэг эмч, сувилагч үйлчилгээний ажилтан" шалгаруулах арга хэмжээ 12-сарын 21-нд боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Эрvvл мэндийн төвийн Шилдэг эмчээр С.Эрдэнэчулуун, шилдэг сувилагчаар С.Оюунгэрэл, Шилдэг өрхийн эрvvл мэндийн төвөөр "Эхэн босго", шилдэг өрхийн эмчээр С.Бадамгарав, шилдэг өрхийн сувилагчаар “Баянбигэр” өрхийн эрүүл мэндтийн төвийн Ч.Наранчимэг, “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн Ю.Энхтуяа нар тус тус шалгарлаа.

            Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд болон түүнийг Улаанбаатар хотод нутагшуулах хүрээнд боловсруулагдсан “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилгууд”-ын талаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цаашид тогтвортой хөгжлийн зорилтыг дүүргийн хүрээнд нутагшуулах, хамтран ажиллах төслийг хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн албаны төлөөлөл сургалт хийлээ.

            Сургалтаар “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг Монгол Улсад нутагшуулах үйл ажиллагаа” сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх чиглэл, арга зам” сэдвээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн Ш.Мөнхцэрэн нар мэдээлэл өгч, санал солилцлоо.  

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ердийн галлагаатай 3-15 кВт хүртэлх хүчин чадлын зуухтай 63.304 айл өрх улсын тооллогод хамрагдахаас 49.099 айл өрх бүрэн хамрагдсан.

Үүнээс 860 айл өрх дахин төлөвлөлтөд орсон, 13.345 айл өрх нь зуны улиралд тухайн хороонд зусдаг, өвлийн улиралд орон сууцанд өвөлждөг, эсвэл нийтийн байр түрээсэлдэг зэрэг айлууд байна. Гэр хорооллын 23 хорооны 1765 өрх буюу 2.7 хувь нь шалны болон цахилгаан халаагуур ашиглаж байна.

Түүнчлэн усан халаалтын 15-100 кВт хүртэл хүчин чадлын ахуйн хэрэглээний нам даралтын зуухтай 789 аж ахуйн нэгж тоологдсон бол 101-4.2 МВт хүртэл хүчин чадлын зуухтай 61 аж ахуйн нэгж байгууллагууд бүрэн хамрагдлаа.