УИХ-ын гишүүн Н.Учрал “Сайн Учрал” сан, олон улсын боловсролын “Эрдэм” академийн санаачилсан утааны эсрэг өдөрлөгт дэмжлэг үзүүлж, утааны голомтод амьдарч буй иргэдэд ширхэг бүр нь 28$-ийн үнэ бүхий, уурхайн гүнд, хүнд үйлдвэрүүдэд ашигладаг тусгай зориулалтын 6000 ширхэг 3M маск үнэгүй тараалаа.

Уг өдөрлөгөөр нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй бүс болох Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдэд тусгай зориулалтын 3М 9210 N95 маркийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, эмнэлгийн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, түүнчлэн Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, доктор профессор Ш.Цэрэнсамбуу, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, доктор Ш.Алтантуяа нар иргэдэд утаанаас хүүхэд багачууд, хэвлий дэх ургийг хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Арга хэмжээний үеэр ээжүүдийн зөвлөгөө ярилцлагаас гадна иргэдэд дархлаа сэргээх аарц, аньс, чацаргана, ургамлын гаралтай уушги цэвэрлэх цайгаар үйлчилсэн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛЬ ЗҮЙН

ТАСГААС 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

 

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн Засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгаас 2018 оны байдлаар 825 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 218 иргэнд хууль эрх зүйн сангаас хууль тогтоомжийн лавлагааг олшруулан өгч, дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалуудыг нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан UB.Legal сайтад байршуулан ажилласан.

Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн, хүний эрх зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гаргахад анхаарч, хяналт тавьж ажилласан.

Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргыг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нийт  24 маргаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцлоо.

Удирдлагаас иргэд, байгууллагатай байгуулсан 128 гэрээний эрх зүйн үндэслэлд хяналт тавьж бүртгэлд авч ажилласан.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хорооноос "Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны V дугаар байр буюу “Нийслэлийн Иргэний танхим” болон МУБИС-ын спорт зааланд зохион байгуулж байна.

Уг сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 43 цэцэрлэгийн 78 багш нар хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 18-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

          Билгийн тооллын хаврын тэргүүн сар Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгоно.

        2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд 65 хүрч буй ахмадууд хөдөлмөр, халамжийн хороо хариуцсан мэргэжилтэнд хандаж үйлчилгээнд хамрагдана уу.

            Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх /Хуулбарын хамт/

            Лавлах утас: 70174405

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дах хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны A/133 дугаар тушаалаар баталсан '"Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам"- ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх болон хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, оршин суугч иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл нийт 400 орчим иргэн уригдан оролцсон юм.

Хурлыг нээж тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар үг хэлж иргэдэд өнгөрсөн 2018 онд цагдаагийн хэлтсээс хийж хэрэгжүүлсэн ажлыг видео хэлбэрээр танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч хариулт өгсөн.

Тайлангийн хурлын үеэр 2018 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж, үр бүтээлтэй хамтран ажилласан “23 дугаар хороо”-ны С.Сайхантуяа Засаг даргатай хамт олон болон У.Батхүү даргатай “Сонгинохайрхан зорчигч тээврийн төв”-ийн хамт олонд цагдаагийн хэлтсийн “Өргөмжлөл”-ийг гардуулан, 14 иргэнийг хэлтсийн даргын “Баярын бичиг“, мөнгөн шалганалаар шагнаж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/07 тоот "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай тушаалын дагуу тус Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээдүүд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор зохион байгуулж байна.

          Тус эмнэлэг 150 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 301 хүүхэд хүлээн аваад байна. Хэвтэн эмчлүүлэгч хүүхдийн тоо цаашид өсөх магадлалтайг эмч нар хэлж байна. Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Эрүүл мэндийн яамнаас дусал тарианы тохируулагч, ТББ-аас 13 эвхдэг ор зэргийг хандивлаад байгаа юм.

         Дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нэмэлт өрөө тасалгааг гарган 1-р амбулаторын 1 давхрыг хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэмэлт тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Цаашдаа 315 хүртэлх хүүхэд хүлээн авч чадах хэмжээний ор бэлтгэсэн байгаа.

         Он гарсаар өдөрт 60-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчин их байсан ч он гараад өөр давалгаа тархалт нэмэгдсэн. Хүүхдүүд маш өндөр халуурч, хордлогын шинжтэй орж ирээд хатгаагаар өвчилж хүндрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж эмч, сувилагч, асрагч нарынхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.        

Азийн хөгжлийн банк, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Good neighbors, HAATZ, Жайка, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тайваний хүүхэд гэр бүл дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо “Жи Си Эс” ТББ, МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, Япон улсын Изүнокүни хот, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нартай байнгын холбоотой ажиллан, хамтран ажиллах санамж бичиг байгуулан, тэдний дэмжлэгийг авч, хөрөнгө оруулалтын төсвийн бус эх үүсвэр татах ажлыг зохион байгуулав. Үүнд:

-  Австрийн засгийн газрын тусламжийн 7.0 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих гэрэлтүүлгийн ажлын төсөл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан. Барилга хот байгуулалтын яамнаас зарлагдах “Гэрэлтүүлэг үйлдвэрлэн нийлүүлэгч” шалгаруулах тендерт шаардагдах материалыг боловсруулан, нэгтгэж тус яаманд хүргүүлсэн.

- Азийн хөгжлийн банкны санхүүжилт 37.0 сая ам долларын өртөг бүхий дүүргийн “Жишиг эмнэлгийн” барилгын ажил үргэлжилж байна.

- Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, 7 цэцэрлэг баригдахаар батлагдсан.

- БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 25, 26 дугаар хороонд сургуулийн барилгын ажил эхэлсэн.

- Япон улсын Өвсний үндэс төслийн хүрээнд 170.0 сая төгрөгийн өртгөөр 117 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

- 90, 127 дугаар цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн. Төсөвт өртөг 658.7 сая төгрөг.

- 2019 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 74 дүгээр сургууль, 91, 158 дугаар цэцэрлэгүүдийн дулаалгын ажлыг хийхээр батлагдсан.

- Азийн хөгжлийн банкны тусламжаар 2.8 сая ам.долларын “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь МОН-9189 төсөл”-ийг дүүргийн 6, 7 дугаар хорооны 300 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажил явагдаж байна.

- 9 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний их засварын ажлыг Good neighbors ОУТББ-ын 150.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн.

- 62 дугаар сургуульд компьютерийн лабораторид 20 ширхэг иж бүрэн компьютер, 1 принтерийн хөрөнгө оруулалтыг 120.0 төгрөгөөр Good neighbors ОУТББ санхүүжүүлсэн байна.  

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Тодруулбал өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 08:30-19:00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм байна.

Томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна. Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолж байгаа. 

Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрээд байгаа учраас дүүргийн эмнэлгүүд орны тоо нэмэх, том хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг зарим тасгийг хүүхдийн тасаг болгон ажиллаж байна.

             Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил түүний үр дүн болон бусад чиглэлээр хяналт шинжилгээ хийлээ.