"Боловсролыг дэмжих" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтанд үзүүлэх амжилтыг ахиулах зорилт тавин сурагчдыг гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж байгаа билээ.

Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар эхлүүлсэн “Up” төслийн хүрээнд сурагчдад математик, монгол хэл, нийгмийн ухаан, англи хэл гэсэн хичээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалт хийж байна.

Сургалтад хамрагдаж буй сурагчид болон хичээл зааж буй багш нар, сургуулийн удирдлагуудтай Засаг дарга уулзаж, бусад хичээлүүдээр хэрхэн гүнзгийрүүлсэн сургалт хийх тухай ярилцлаа.  

            Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон “Грийнтрендс” ХХК хамтран зохион байгуулж буй “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний тайлангийн төслийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэлэлцүүлэг 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвд болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч, нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Анх ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1991 онд ашиглалтад орж байсан тус номын санд засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн байна.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт номын сангуудыг шинэчлэн засварлах, системийг цахим болгох, номын фондыг шинэчлэх, танхимууд шинээр байгуулах гэсэн заалтууд бий. Энэ заалтууд эхнээсээ хэрэгжээд явж байна. 2018 онд гурван номын санг шинэчлэхээр нийслэлийн төсөвт 500 сая төгрөг суулгаад ажилласан. Энэ ажлын эхлэл болгож Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанбаатар хотын Төв номын сангийн салбарыг нээгээд байна” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Уг салбар номын сан нь Өнөр хорооллын 2-р бичил төвд байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр танхимтай, нийт 40 мянга гаруй номын сантай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол улсын Засгийн газрын "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 2019 оны 26 дугаар тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс амжилттай хэрэгжүүлж, нийт 35 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр, нэмэгдлийг Сар шинийн баяраас өмнө чирэгдэлгүй, түргэн шуурхай олгохоор арилжааны банкуудыг уртасгасан цагаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авлаа.

Тасгийн дарга нар болон байцаагч ажилтнууд банкны салбар тооцооны төвүүдийн тэтгэвэр олголтын явцад хяналт тавьж, асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын А/495  дугаар захирамжийн хүрээнд Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороотой хамтран бага насны хүүхдийн хоол шим тэжээл, анхны тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн төвийн хоол зүйн кабинетийг түшиглэн зохион байгууллаа. Сургалтад хороодын нийгмийн ажилтнууд, 1-5 насны хүүхэдтэй ээжүүд болон хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн 60 хүн хамрагдлаа.

Сургалтыг Эрүүл мэндийн төвийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаатар, эмчилгээний хоол зүйч Г.Хишигдаваа, Улаан загалмайн хорооны сургалтын арга зүйч, сургагч багш У.Мөнхзаяа нар явуулсан.

Сургагч багш нар 2 хороонд сургалт зохион байгуулж, бага насны хүүхэдтэй ээжүүдэд туслах ба өөрсдийн сурсан, шинээр санаачилсан хүүхдийн хоолоор үзэсгэлэн гаргаж сурталчилхаар ажиллаж байна.

           Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 онд 14 хоног тутамд хэлтэс албадууд тодорхой сэдвээр мэдээллийн цаг хийж хэвшихээр ажиллаж байна.

            Уг ажлын эхлэл болгож үүрэн холбооны “Skytel” ХХК-ийн төлөөллийг урьж төрийн албан хаагчдад зориулсан дугаарын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болсон их цэвэрлэгээний ажилд нийт  2073 аж ахуйн нэгж, байгууллага 13,853 иргэн оролцож 34,8546 м/кв талбайн хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодоос 42 хог тээврийн автомашинаар 243 рейсээр 1615.3 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 90 үйлчлэгч ажиллаж 1.475.283м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж, 600 уртааш метр хайш хашлага, замын тэмдэг арчиж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас их цэвэрлэгээний ажилд Дүүргийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дотоод аудитын алба, Усан спортын төв, Сургууль Цэцэрлэгүүд, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын  хэлтэс, хороод идэвх санаачлагтай оролцож,  дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд  хороодод хяналт тавьж ажиллалаа.

Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд автомашинуудаа хуваарийн дагуу хороо тус бүрт тасралтгүй явуулж ямар нэгэн гомдол зөрчилгүй сайн ажилласан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль БНСУ-ын ЁНЧУ ахлах сургуультай хамтран 2015 оноос эхлэн жил бүр 1000 мод тарих ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд хоёр сургуулийн сурагчид Төв аймгийн Лүн сумын нутагт энэ жил 4000 дахь модоо тарих юм.

Харин уг ажлын бэлтгэл болгож 67-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуын сурагчид өмнөх жилүүдээ тарьсан модоо эргэж, арчилгаа хийгээд ирсэн байна.  

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн Лабораторийн хамт олон 7-р хорооны харъяа “Кристина нобел” сангийн дэргэдэх “Нархан хотхон” хүүхдийн асрамжийн төвийн нийт 67 хүүхдэд цагаан хорхойн болон шээсэнд ЖП , кальци үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж, витаминжуулжээ.

Дүүргийн хэмжээд 4 байршилд байгуулагдах Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дах салбар буюу 15-р хорооны номын санд “Сараанбат” ТББ монгол, солонгос хэл дээр хэвлэгдсэн 200 гаруй ном хандивлалаа. Сараанбат ТББ нь ЗДТГ болон хороодод эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн юм.

Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжин ном хандивлах аян удахгүй хэрэгжиж эхэлнэ.