“Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрханчууд “Мянган залуу-Мянган санаа” төслийг хэрэгжүүлж байна. Залуучуудыг бие даан төсөл бичих аргачлалд сургах, амжилттай суралцагчдыг олон улсын болон улс, орон нутгийн томоохон төсөлд  хамруулж, ажлын байраар хангах, шилдэг, шинэ санал санаачилга гаргасан төслүүдийг дэмжих зорилготой уг төсөл өнгөрсөн 1-р сараас эхэлсэн.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвөөс хамтран хэрэгжүүлж буй төсөлд эхний ээлжинд 1-р сард 100 залууг сургалтад хамруулж гэрчилгээ олгосон юм.

Харин 2-р сард “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааг дүүргийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ГБХЗХХ, ЗХТ-үүд хамтран зохион байгуулсан. “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааны зорилго нь дүүргийн иргэдийг орон нутгийн хүүхдийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл бичих аргачлалд сургах, иргэдийг оролцоогоор нь хөгжүүлж, дэмжих, санхүүжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааг ДЗОУБ-ын Сонгинохайрхан дүүргийн хөтөлбөрөөс дэмжин, шалгарсан төслийг 3000 хүртэлх доллароор санхүүжүүлэх бөгөөд өнөөдөр уг төслийн 4 дэх сургалт боллоо.  

 

 

 

     Ерөнхий боловсролын сургуулийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр спорт цогцолборт бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулагдаж, 18 байгууллагын 466 өсвөрийн гимнастикчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.

 

Бага насны ангилалд:

 

1-р байрт А.Хажиддулам дасгалжуулагчтай 134-р бага сургуулийн баг тамирчид

 

2-р байрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн 2 дугаар баг баг тамирчид

 

3-р байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургуулийн баг тамирчид

 

Тусгай байрт Ж.Гантогтох дасгалжуулагчтай 9-р сургуулийн баг тамирчид

 

Дунд насны ангилалд: 

 

1-р байрт Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 2-р дунд сургуулийн баг тамирчид 

 

2-р байрт Б.Энхтуяа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн баг тамирчид 

 

3-р байрт Р.Алтанхуяг дасгалжуулагчтай 106-р сургуулийн баг тамирчид

 

Тусгай байрт Д.Моломдорж, Ц.Батхүү дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн баг тамирчид тус тус шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, диплом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

     Сонгинохайрхан дүүргийн гамшгийн үед ТҮР ЦУГЛАРАХ ТАЛБАЙ, ХОРОГДОХ БАЙРНЫ БАЙРШИЛ болон дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дуут дохиоллын цамхагиийн байршлын мэдээлэл.

Энэ сарын 24-26-ны хооронд нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болно. Үүний хүрээнд дүүргийн иргэд дээрх байршлуудыг мэдэж байх нь чухал. Иргэн та Дуут дохиоллын мэдээллийг сонсмогцоо ТҮР ЦУГЛАРАХ ТАЛБАЙ, ХОРГОДОХ БАЙРНЫ өөрт ойр хэсэгт очиж аюул ослоос өөрийн болон бусдын амь насыг аврах, бусдад мэдээлэл түгээх хэрэгтэй юм.  

“Ирээдүй цогцолбор” сургуулийн 82-р сургуулийн 9-р ангийн 5 бүлгийн нийт 145 хүүхдэд охидын шивнээ, хөвгүүдийн нууц, сэтгэлзүйн зөвлөгөө, эрүүл мэнд, үе тэнгийнхний яриа зэрэг таван өртөөгөөр охид, хөвгүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог, тулгамдсан асуудлын талаар бүлгийн ярилцлага өрнүүлэн мэдлэг хүргэлээ.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ХТҮХЗ Ц.Бүтэмж, АШТҮХЗ Ш.Золзаяа, НҮЭМЗ Т.Энхтайван, Сэтгэлзүйч Б.Оюунбилэг, ЭМНА Х.Хэрлэн, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын эмч П.Гэрэл нар оролцлоо.

Монголын хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах БҮЖГИЙН СПОРТЫН тэмцээнийг 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Монголын бүжгийн спортын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 11 байгууллагын 148 бүжигчид авъяас чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.


Байгууллагын нэгдсэн дүнгээр: 


1-р байрт Д.Цэцэгээ, С.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай 67-р сургууль
2-р байрт Ж.Энхбаатар дасгалжуулагчтай 12-р сургууль
3-р байрт С.Тунгалаг дасгалжуулагчтай 122-р сургуулийн тамирчид тус тус шалгарлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо "Томуу, томуу төст өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах" сургалтыг О.Заяаням захиралтай "Хүүхдийн баясгалан" ТББ-ын цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн хүүхдүүдэд зохион байгууллаа.