2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт тэмцээний заавар. 

 

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/42 тоот захирамжын дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам зохион байгуулах удирдамж.  

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлуудыг  хэлэлцэх тул Дүүргийн удирдлагууд идэвхтэй оролцох.

Шуурхай хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14:00 цагт дүүргийн Иргэний танхимд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа удирдан явууллаа. Хуралдааны ирц 93,7% байлаа. 

Хуралдааны эхэнд Шинэ жил угтсан их цэвэрлэгээ зохион байгуулсан талаарх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой мэдээллийг Цэргийн штаб, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс танилцууллаа.  

Дүүргийн удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан 2017 оны 1-р сарын 3-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Хуралдааны эхэнд шинэ жилийн баярын үеэр гарсан гэмт хэргийн нөхцөл байдал болон Хүүхдийн эрүүл мэндийн нэгдлийн ажлын явцыг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд бэлэн байдлыг хангуулан, ерөнхий эргүүл, жижүүр ажиллах байна.

          Дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2016 онд ажил үүргээрээ манлайлж амжилт гаргасан анги, салаа, албан хаагчидаа тодрууллаа. СХД-ийн Онцгой байдлын хэлтэс нийт 53 алба хаагчидтай юм. Энэ онд тус хэлтсийн алба хаагчдын 35,8 хувь нь шагнал авч байна.