ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:  ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “УС ТҮГЭЭХ ЦЭГ / СХД-Н 24 ДҮГЭЭР ХОРОО/” АЖИЛ

 

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/УТЦ/2020/01

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “УС ТҮГЭЭХ ЦЭГ /СХД-Н 24 ДҮГЭЭР ХОРОО/” АЖИЛ   СХД/УТЦ/2020/01 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000(тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

 1.Ижил төстэй ажилд барилга угсралтын   ажлын туршлагатай байх

2. 2018, 2019 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй   ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх 

3. 2018, 2019 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

4.Төсөвт өртгийн 50 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

5.2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

 

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцоно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.