ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                   Огноо: 2020.01.15

 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хорооны цогцолбор байрны хойд талд авто машины зогсоол байгууллах ажил /СХД, 30 дугаар хороо/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/АЗ/2019/А/375

                                                           

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хорооны цогцолбор байрны хойд талд авто машины зогсоол байгууллах ажил /СХД, 30 дугаар хороо/ СХД/АЗ/2019/А/375 тоот ажлыг нийлүүлэх, суурилуулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

          Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.

          Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 1 500 000 (нэг сая таван зуу) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг: 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас  өмнө ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 05 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Холбоо барих утас: Утас: 7000-0717, 7000-0771

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.