Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд цэцэрлэгийн барилга худалдан авах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ЦБ/2018-1

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд цэцэрлэгийн барилга худалдан авах СХД/ЦБ/2018-1 тоот ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·         Сүүлийн хоёр жил буюу 2016, 2017 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт тендерт хавсаргаж ирүүлнэ

·         Сүүлийн 2 жил буюу (2016 2017 онд) аль нэг жилд байгууллага ашигтай ажилласан байна

·         Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна

 

Тендерийн хамт 24 000 000 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 06-р сарын 29-ний 11 цаг 00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 06-р сарын 29-ний 11 цаг 30 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо , Баянголын гудамж-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхар 109 тоот, Утас: 70000717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.