Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимын засвар/23, 24-р хороо/СХД/ЗА/А178-01/ тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50 000/Тавин мянга/-н төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

 

Үнийн саналыг цахим системээр ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцулан 2018 оны 05-р сарын 21-ны өдрийн 11 цаг 30 минутанд  нээнэ. 

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо , Баянголын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, 109 тоот өрөө.