ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Хуучин барилга буулгах / 5-р хорооны хуучин конторСХД/БА/А305-01/ тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50 000 /Тавин мянга/-н төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

   Үнийн саналыг цахим системээр ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 0
5-р сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад  нээнэ. 

  Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

           Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Баянголын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, 109 тоот өрөө.