Огноо: 2018.05.02

Тендер шалгаруулалтын нэр: ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ

“СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 6 ХОРОО 9 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛИЙН /320 СУУДАЛ/” АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/СБӨ/01/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сонгинохайрхан дүүргийн 6 хороо 9 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн /320 суудал/” ажлыг нийлүүлэх суурилуулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-н төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 22 500 000 (Хорин хоёр сая таван зуун мянга)-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг: 2018 оны 06-р сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06-р сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо , Баянголын гудамж-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхар 109 тоот

Утас: 70000717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.