Огноо : 2018 оны 03 дугаар сарын 29

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд камержуулалт нийлүүлж, суурилуулах

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/2018/К/02/ тоот

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд камержуулалт нийлүүлж, суурилуулах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна.

-       Барилга, Хот байгуулалтын яамны 2.2.2 заалт эсвэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог: Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангилал /Дээрх 2 тусгай зөвшөөрлийн аль нэг заалт байж болно. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ/

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем ((www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 10 цаг 50 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот Худалдан авах ажиллагааны алба.  Утас: 70000717