1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

·         Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны Халуун усны байрнаас Их наран, Буяны зам хүртлэх хатуу хучилттай авто зам, авто зам дахь гүүр нийт 1,2 км

·       26-р хороо Баян булгын 2 дугаар гудамжнаас Мандал овооны 3 дугаар гудамж хүртлэх хатуу хучилттай авто зам, авто зам дахь гүүр нийт 1,5 км

·         6-р хороо Ханын материал орчмын орон сууцны хорооллын доторх хатуу хучилттай 0,93 км авто замын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлууд болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

 Үүнд:

·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар. Үүнд:

Эрх бүхий байгууллагаас олгосон:

o   2.2 2-р дүгээр болон түүнээс доош ангиллын авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах,

o   2.3 Хотын зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах

o   1.3.1 Автозам, түүнтэй холбогдох байгууламжийн зураг төсөл гэсэн заалтуудын аль нэгийг хангасан байна. /тусгай зөвшөөрөл хүчинтэй байна/

·         Туршлагыг нотлох материал /ИТА-ыг гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг хуулбар хувиар ирүүлнэ/

·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл гэрээ актын хамт ирүүлнэ

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04-р сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 06-ны 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

  

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот

 Худалдан авах ажиллагааны алба

Утас: 70000717