СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА


 

Овог Нэр: ОТГОНТОГТОХЫН ГАНБААТАР

Боловсрол:

1994-2004 онд Нийслэлийн 42 дугаар сургууль,
2004-2008 онд Их монгол дээд сургуулийг сэтгүүлч , хэвлэл мэдээлэлийн ажилтан мэргэжлээр, 
2011-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Нийгмийн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

 

Ажилласан байдал:

2006-2007 онд МАСЗХ СХД-ийн нарийн бичгийн дарга
2007-2009 онд СХД-ийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, ахлах ажилтан
2009-2016 онд СХД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга
2012 онд СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 
2014-2016 онд СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол ардын намын бүлгийн даргаар ажилласан.
2016 оны 8 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байна.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, НИЙГМИЙН САЛБАРЫН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ

 

Овог нэр: ДАШДАРААГИЙН УНДАРМАА

 

Боловсрол:

1985-1995 онд Ерөнхий боловсролын 76 дугаар сургууль

1996-2000 онд УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш

2001-2003 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1995-1996 онд Ерөнхий боловсролын 76 дугаар сургуульд бага ангийн багш

1996-1999 онд 127 дугаар цогцолбор бага сургуульд бага ангийн багш

1999-2001 онд СХД-ийн 11 дүгээр хорооны Засаг дарга

2001-2008 онд НӨҮГ-т Автобус – 3 компанид Захиргаа хүний нөөцийн албаны дарга

2008-2018 онд СХД-ийн 11 дүгээр хорооны Засаг дарга

2018 оноос СХД-ийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна.

2000-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

 

 ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ  

 

Овог Нэр: АЮУШИЙН ОЮУНЧИМЭГ

Боловсрол:

1975 онд Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр сургуульд элсэн орж,

1985 онд Хэнтий аймгийн  Бөр-Өндөрийн  10 жилийн сургууль төгссөн.

1985-1991 онд Монгол Улсын Их Сургуулийг  Хуульч, эрх зүйч мэргэжлээр

2000-2001 онд Монгол Улсын Их Сургуулийг Хууль зүйн ухааны Магистр зэргийн боловсрол эзэмшсэн.

Ажилласан байдал:

1991-1993 Эрдэнэт хотын шүүхэд  шүүгч

1993-1995 Эрдэнэт хотын АДХГЗахиргаанд зөвлөх

1995-1996 Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч

1996-1997 Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын нотариатын конторт дарга

1997-2015 Монголын нотариатчдын танхимд Ерөнхийлөгч

2015-2018 Монголын Хуульчдын Холбоо бодлого зохицуулалтын хэлтэсд дарга

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх үндэсний ба олон улсын арбитрд арбитрч

Монгол улсын их дээд сургуулийг магадлан итгэмжлэх мэргэжлийн зөвлөлийн гишүүн

Хууль зүйн сайдын зөвлөлийн гишүүн

Хуульчдыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх мэргэжлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан. 

2019 оны  06 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч- дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байна.