ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Монгол Улсын Засгийн Газар, нийслэл, дүүргийн Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг хангах, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

 

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ

Тус хэлтэс 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дүүргийн Засаг даргын 06 дугаар захирамжаар байгуулагдаж хэлтсийн дарга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, тохижилт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, гэрэлтүүлэг, рекламны байгууламж хариуцсан мэргэжилтэн, орчны бохирдол, СӨХ-д хариуцсан мэргэжилтэн нарын бүтэцтэйгээр ажиллаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Дүүргийн дэд бүтэц, тохижилт, орчны бохирдол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, Сууц өмчлөгчдийн холбоодын талаар тодорхой асуудлуудыг боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бусад холбогдох байгууллагуудад оруулж шийдвэрлүүлэх
  • Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд ард иргэдээс тавьсан хүсэлт болон  дүүрэг хөгжүүлэх талаар тавьсан санал, санаачлага, хөрөнгө оруулалт, зээл тусламж, хамтын ажиллагааны бүх хэлбэрийг дэмжих,
  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дүүргийн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилтын асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, тулгамдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллах,
  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тохижилтын асуудлаар тусгагдсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина.
  • Дүүргийн хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалт, нийтийн эдэлбэр газрын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний бодлогыг боловсруулж, менежментийг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Дүүргийн  хэмжээнд үүссэн, удаан хугацаанд хуримтлагдсан барилгын болон ахуйн хур хог хаягдлын цэгийн тоог бууруулах, хог хаягдал үүсгүүлэхгүй байх арга хэмжээг авах,
  • Дүүргийн тохижилт, ногоон байгууламж, реклам чимэглэл, гэрэлтүүлэг,  дэд бүтэц, Сууц өмчлөгчдийн холбоо, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлаар баримтлах бодлого, гарах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу  дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд  тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Үйлчилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх талаар ямагт шинийг эрэлхийлж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж ажиллана.

 

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Хэлтсийн дарга

М.Энхманлай

70170107

 

Гэрэлтүүлэг, рекламны байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн

Д.Цэдэнсүрэн

70173213

319

Дэд бүтэц, авто зам, барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн

Ч.Цэрэнпилжээ

70173213

319

Тохижилт, бүтээн байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Э.Урансүх

70173213

319

Байгаль орчин ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн

С.Сүхцоож

70173213

319