УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
✅Жил бүрийн хавар намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг тул Нийслэлийн Засаг даргын “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сургалт зохион байгуулав.
Уг сургалтын зорилго нь гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.
Тус сургалтад Баянхошуу бүсийн 11 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарын нийт 33 хүн хамрагдсан бөгөөд сургалтаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Угтахбаяр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны стандартыг хангуулах“, “Таван Толгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Ариунзаяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаа”, Угаарын хий мэдрэгч төхөөрөмж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, ашиглах заавар, бортого буюу түлш хэмнэгч төхөөрөмж зэрэг сэдвийн хүрээнд заавар, зөвлөгөө, мэдээ мэдээллийг хүргэлээ.
 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд