ТУРКИЙН АРД ТҮМЭНД 35 ГЭР, 15 МАЙХАН ХАНДИВЛАЛАА
✅Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд хандивын аяныг эхлүүлсэн. Хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар майхнуудыг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд хүлээлгэн өгсөн. Улмаар тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн Туркиш эйрлайнс компанийн нислэгээр илгээж байгаа юм.
Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр, сууц болон ахуйн хэрэглээний эд зүйлс шаардлагатай байгааг Элчин сайд Зафер Атеш өмнө нь хэлж байсан. Тиймээс нийслэл, 9 дүүргээс Турк улсад илгээж буй эдгээр гэр, асар майхан болон тус улсын Элчин сайдын яаманд ирсэн бусад хандивын эд зүйлсийн хамт нэн шаардлагатай газар нь яаралтай хүргэнэ гэдгээ Элчин сайд хэллээ. Тэрбээр “...Хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хэрхэн хуваарилахыг манай улсын холбогдох албаныхан шийдэж байгаа. Тусламжийн бараа материал Монголын аврах багийнхны үүрэг гүйцэтгэж буй Хатая муж руу хүргэгдэх талаар миний бие анхаарах болно…” гэлээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд