Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд баригдсан 306 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.30/ боллоо. Тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
 
Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан. Тэдгээрийн нэг нь 306-р цэцэрлэг бөгөөд одоогийн байдлаар ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээн авч байна. Тус цэцэрлэг 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 140 хүүхэд, 12 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Орон сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон эцэг, эхчүүдийн төлөөлөл, цэцэрлэгийн эрхлэгч, ажилчид оролцлоо.
 
Дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн.
Дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-оор нэмэгдсэн бол 2022 онд 2 цэцэрлэгийн барилга, 3 өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
Мөн дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт эдгээр цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөлүүд ашиглалтад орсноор хүчин чадал 4520 ороор нэмэгдэж, нийт 25641 хүүхдийн ортой болон 100 хувь боловсролын салбараа шийдэж чадсан анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд