Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.
 
Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна.
Тэдгээрийн нэг болох 31-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн суудалтай Ерөнхий Боловсролын сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьтай үргэлжилж байна
2. Улсын төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад хүлээн авсан
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дунднаран 13, 20 дугаар гудамжны гэрэл цахилгаангүй 55 айл өрхийг цахилгаанд холбосон бөгөөд 2022-2023 онд Дунднаран 17, 18 дугаар гудамжны тог цахилгаангүй айл өрхүүдийг тог цахилгаанд холбуулахаар бэлтгэл ажлыг хангалаа
4. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хорооноос эгц хойш Хайрхан 9 дүгээр гудамжинд 1.6 километр авто зам тавих ажил үргэлжилж байна
5. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хороо өгссөн 700 метр авто замыг шинэчлэж байна
6. Дунднаран 17, Дунднаран 18 дугаар гудамжинд 31 гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж байна
7. Хорооны 628, 564, 633 дугаар худгууд ухаалаг худгийн системд шилжихээр тендэр зарлагдсан
8. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хайрхан 9 дүгээр гудамжинд тоглоомын талбай хийгдэхээр бэлтгэл ажлыг хангалаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд