Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлын хүрээнд 24, 41 дүгээр хороодод өнөөдөр /2022.08.27/ ажиллалаа.Тухайлбал, хороодод энэ онд ашиглалтад орох хоёр цэцэрлэг шинээр баригдаж байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд тухайн байгууламжын гүйцэтгэлийн явц, барилга угсралтын ажил хэрхэн үргэлжилж байгааг газар дээр нь дүгнэн, гүйцэтгэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Энэхүү шинээр баригдаж буй хоёр цэцэрлэг 2022 онд багтан ашиглалтад орох бөгөөд 41-р хороонд баригдаж буй 158 дугаар цэцэрлэг нь “Нямбаатар Сан”-ийн санаачилгаар иргэдийн санал, хүсэлд тулгуурлан тус сангийн бүрэн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой, таван бүлэгтэй байхаар тусгагдсан.
 
Харин 24-р хороонд 120 ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай бага сургуулийн цогцолбор барилга баригдаж байна. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах байдал бүрэн шийдэгдэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн энэ үеэр удирлагууд тус хороодын гэр цэцэрлэгүүдийн бэлтгэл байдалтай танилцан, цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай уулзлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үйл ажиллагааны аюулгүй байдалд маш сайн анхаарч, хоёр залгаа гэр цэцэрлэгүүдэд аваарын хаалга заавал гаргахыг үүрэг болголоо.
Ингэснээр хүүхдүүд аюулгүй орчинд сурч, боловсрох орчин, нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд