Улаанбаатар хотын гэр хороолол дунд хоёрхон нуур байдгийн нэг нь Баянхошууны “Ногоон сувд” гэж нэрлэгддэг Гүнжийн нүдэн нуур юм. Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын эрэг дээр өнөөдөр /2022.06.21/ иргэдэд экологийн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
Улаанбаатар хотын гэр хороолол дунд хоёрхон нуур байдгийн нэг нь Баянхошууны “Ногоон сувд” гэж нэрлэгддэг Гүнжийн нүдэн нуур юм. Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын эрэг дээр өнөөдөр /2022.06.21/ иргэдэд экологийн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
 
Тус өдөрлөгийг хоёр хэсэгт хуваан зохион байгуулсан бөгөөд иргэд өглөөний 13:00-17:00 цагийн хооронд төрийн анхан шатны үйлчилгээ, хуулийн зөвлөгөөг нэг дороос авч, гар урлал, уран зураг, уран бичлэг урлаг спортын хэд, хэдэн арга хэмжээнд хамрагдав. Нээлттэй өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар оролцон иргэд болон тус арга хэмжээг зохион байгуулагчидтай уулзан, “Хөгжмийн хүрээлэн-Орон даяар” төсөлтэй танилцлаа.
 
Мөн энэхүү нээлттэй өдөрлөгийг 8-р хороотой хамтран зохион байгуулж буй “ЭКО СОЁЛ” сангаас иргэдэд экологийн боловсролыг орон даяар түгээх томоохон төслийг танилцуулан, хүүхэд багачуудад зориулсан асарт мэргэжлийн уран зургийн багш нартай хамтран бяцхан хүүхдүүдийн нүдээр ногоон байгалийг дүрслэн тэдэнд дурсамж дүүрэн өдрийг бэлэглэлээ.
Өдөрлөгийн үеэр нуурын эрэг дээрх асарт худалдаа дэлгэгдсэн байсан бөгөөд мод, бутны үрсэлгээ, суулгац, цэцэг зэргийг худалдаалан иргэдэд экологийн боловсрол олгох хүрээнд цэцэг, мод, бутлаг ургамлыг арчлах зөвлөмжийг зааж, сурталчиллаа. “Эко Соёл” сан, Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын филармони болон тус хорооны иргэд хамтран “Гүнжийн нүдэн нуур”-ын эргэн тойронд ногоон байгууламж нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг илүү сайхан болгохоор хичээн ажиллаж байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн арга хэмжээ юм.
Учир нь эдгээр байгууллагууд хамтран нууран дээрээ “Хөгжмийн төгөл” байгуулж, мод тарих арга хэмжээг 2021 онд зохион байгуулсан билээ. Тус төгөлд тарьсан моднууд нь жирийн моднууд биш, нуурын эко бүтээн байгуулалтыг сэтгэлээр дэмжин хандив өргөсөн хүмүүсийнх буюу өөрийн гэсэн эзэнтэй модод байснаараа онцлог. Учир нь Монгол Улсын филармонид “Модны хайр” нэртэй сонгодог хөгжмийн маш өвөрмөц концертыг толилуулсан юм. Маш өвөрмөц гэсний учир нь, энэхүү концертыг тасалбар худалдаж авсан хүмүүс биш, харин тухайн хүнийг төлөөлсөн модод үзэж сонссонд оршино. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд иргэд болон энэхүү өвөрмөц моднуудад зориулан Монгол Улсын филармонийн уран бүтээлчид дахин сонгодог хөгжмийн уран бүтээлүүдийг нуурын эрэг дээр эгшиглүүллээ.
 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээний хоёр дахь хэсэгт “OPEN MIC” арга хэмжээ болсон бөгөөд энэхүү залуусын чөлөөт индэр болсон тайзыг зорин ирсэн олон оролцогчид зоригтойгоор нууран дээр чуулсан үе тэнгийн найзууд, эцэг, эхчүүдэд өөрсдийн дотоод мэдрэмжээ илэрхийлсэн уран бүтээлүүдийг сонирхуулан хөгжилдөж, арга хэмжээг өндөрлүүллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд