Сонгинохайрхан дүүргийн “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр /2022.05.19/боллоо. Тус хурлыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Вандандорж удирдан явуулав. Хуралд Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Б.Оюунгэрэл, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул, Соёлын ордны захирал Р.Мөнхсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Уранчимэг, Залуучуудын холбооны төлөөлөл О.Бат-Өлзий нар оролцов.
Хурлаар;
1. Зорилтот залуусыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулах
2. Ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуусыг ажилд холбон зуучлах
3. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах
4. Хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх
5. Залуу гэр бүлийг алдаршуулах
6. “Урам” төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тус, тус хэлэлцэж 2022 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд