Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр Швед Улсын “SVEDBERGA PLANTSKOLA AB” олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих, ойн бүсэд ойг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх болсонд баяртай байгаагаа талууд илэрхийллээ.
“SVEDBERGA PLANTSKOLA AB” олон улсын байгууллага нь эхний ээлжид шилмүүст мод тэр дундаа “THUJA” буюу Тууяа модны үржүүлгийг нутагшуулах төсөлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах юм. Тууяа мод нь анхилам үнэр гаргадаг, -50С тэсвэртэй, 3-6 метр хүртэл өндөр ургадаг, дэлхийн нийтэд гоёл чимэглэлийн модоор өргөн ашигладаг, зурвас, хашлага байдлаар тарихад тохиромжтой, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг онцлогтой. Энэхүү модны үржүүлгийн газрыг Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран байгууллах эхний хэлэлцээрийг байгуулав.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд