Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр “ТЭМҮҮЛЭЛ” академи тав дахь жилдээ "Харилцаа хандлага, байгууллагын соёл төлөвшүүлэх" сургалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, нийт 500 гаруй хүнийг хамруулан, танхимын болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

 

Сургалтыг Нийслэлийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга, хууль зүйн ухааны доктор, хүний их эмч Б.Одгэрэл, Сэтгэл зүйч доктор Г.Наранбаатар, Дектор Ш.Амартүвшин, Эрүүл мэндийн салбарын эрх зүйч Б.Баасандэлгэр нар явуулсан.

Сургалтын үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр оролцож, дүүргийн ЭМТ-ийн 1 сувилагч, 1 өрхийн эмчид түрээсийн орон сууцны батламжийг гардууллаа.

Мөн "WORLD SHARE" олон улсын төрийн бус байгууллагаас 1000 ширхэг ковидын түргэвчилсэн оношлуурыг хандивласан.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд