“Хүүхэд хамгаалал-2021” аяны хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Good neighbors” Монгол олон улсын байгууллага, ТББ-ууд хамтран цэцэрлэгийн “Арга зүйч” болон ЕБС-ийн “Дунд анги”-ийн багш нарт “Мэдээлэх үүрэгтэн”, “Үе тэнгийнхний дарамтаас сэргийлэх” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

 

Тус сургалтаар хүүхдийн эрх, тэдний оролцоог хангах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход мэдээлэх үүрэгтний оролцоо, хувь нэмэр, гадна сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамтын өнөөгийн байдал, түүнийг бууруулахад багш, сурагчдын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ойлголт, мэдээллийг өглөө.

Сургалт мэдээллийг “Good neighbors” Монгол ОУБ-ын ТББ-ын “Сайхан сэтгэл төв”-ийн сэтгэл судлаач мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш зохион байгуулж, сургалтад 58 цэцэрлэгийн 60 арга зүйч, ерөнхий боловсролын 21 сургуулийн дунд бүлгийн 200 гаруй багш нар оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас санаачлан төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, зорилтот бүлгийн хүүхэд багачуудад үзүүлэх хариу үйлчилгээг сайжруулах” зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” аяныг зохион байгуулж байгаа билээ.

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд