Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Хүүхэд хамгаалал 2021” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян дөрвөн үе шаттай бөгөөд эхний шатанд хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллагууд, хороодын удирдлагуудтай хамтран 43 хорооны хамтарсан багийн гишүүдэд зөвлөн тусалж, ажиллалаа.

 

Тодруулбал, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хороодын хамтарсан багийн гишүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, Кейс менежментийн арга зүйн зөвлөгөө, өдөр тутмын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Дүүргийн хэмжээнд дөрвөн баг ажиллаж байгаа бөгөөд хүүхэд гэр, бүлийн хамгаалагч болсон 43 хорооны хамтарсан багийн 300 гишүүдийн хөгжлийг дэмжих, ур чадварыг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой юм.

Хороодын хамтарсан багийн бүрэлдэхүүнд тус хорооны Засаг дарга, Хөгжлийн нийгмийн ажилтан, Халамжийн нийгмийн ажилтан, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, Хорооны цагдаа, Сургуулийн нийгмийн ажилтан, Цэцэрлэгийн арга зүйч нар багтдаг.

Сонгинохайрхан дүүрэг нь 335703 хүн амтай 94132 өрхтэй, 123221 хүүхэдтэй үүнээс 60000 гаруй нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Энэхүү аян амжилттай хэрэгжсэнээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудад үзүүлэх хариу үйлчилгээг сайжруулж, хамтарсан багийн бүрэлдэхүүнийг чадваржуулах юм.

Тус аяныг Дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, “Гүүд нейборс” ОУБ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Японы хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд