Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд болон дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагуудын хамтарсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.09.07/ боллоо.
Энэ үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө, дүүргийн газар, хот төлөвлөлттэй холбоотой асуудлууд, Иргэд олон нийтээс авах санал, хүсэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд НГЗБЕТ-ний ажлын явцыг танилцуулж, удирдлагуудтай дүүргийн газар, хот төлөвлөлттэй холбоотой зарим асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцлоо.