Дүүргийн 4-р хороонд баригдаж буй сургуулийг Орос дөрөвдүгээр сургууль болгох ажлыг ХЗДХ сайд Х.Нямбаатар санаачлан ажил хэрэг болгож буй юм. Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.24/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар санал солилцон ажиллалаа.

Тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад орохоор тусгагдсан. Мөн тус сургууль нэгдүгээр ээлжинд 630, хоёрдугаар ээлжинд 1000 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай.

Орос, Монгол улсын найрсаг харилцааны хүрээнд тус сургуулийг бүрэн Орос сургалттайгаар хичээллүүлж эхэлснээр дүүргийнхээ хүүхэд, багачуудын мэдлэг боловсролд томоохон хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд