Дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.08.10/ хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар удирдан явуулав. Тус хуралд хороодын Засаг дарга нараас гадна дүүргийн хэлтэс, албадын дарга нар хамт оролцож цаг үеийн асуудлаар санал, солилцлоо.

 

Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Covid-19” халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой дархлаажуулалтын талаарх мэдээллийг өгөв.

Мөн хороодын хог тээвэрлэлтийн талаарх санал хүсэлт, тулгамдаж буй нийтлэг асуудал, хог тээвэрлэлтийг энгийн горимд оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд