Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

 

✅Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 36-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

?Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд ажил эхэлсэн "Алтан овоо 6-р гудамжнаас-буяны зам"-тай холбосон 1км авто замыг энэ онд Улсын комисс хүлээж авна

?2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар "Алтан овоо буяны замаас-Улаанчулуутын эцсийн буудал"-тай холбосон 4км авто зам энэ онд ашиглалтад орно

?2020 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Алтан овоо 3-гудамж" хурд сааруулагч, Авто замын туузан хаалт хийсэн

?2020 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Алтан овоо 45-р гудамжинд "Усны худаг" баригдаж дууссан, одоогоор ашиглалтад ороогүй байна

?2020 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Алтан овоо 16, 43-р гудамжинд нийт 20 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан

?2021 онд 263-р цэцэрлэгийн төв зам дагуу "Хурд сааруулагч" байршуулсан

?2021 оны 9 дүгээр сард Австрийн хөрөнгө оруулалтаар Алтан овоо 38, 39-р гудамжинд 50 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөсөн байна.

#ДҮҮРГИЙН_ХӨГЖИЛ_ХОРООНООС_ЭХТЭЙ_САЙХАН_НИЙГМИЙГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд