Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2021.06.24/ 32 дугаар хороонд ажиллалаа. Тус хороо нь дүүргийн мал, амьтны аж ахуй эрхлэхийг хориглосон бүс юм.

 

Тиймээс энэ бүсэд амьтны халдварт, гоц халдварт өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хөдөө аж, ахуйн хэлтэс, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, газрын албаны мэргэжилтнүүд тус хорооны Засаг даргын хамт мал бүхий иргэдтэй уулзаж, хориглосон бүсээс өөрийн эзэмшлийн мал, амьтныг наймдугаар сарын 1-ны өдрөөс өмнө гаргах албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн зүгээс тус хорооны мал бүхий иргэдэд олгох газар, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тайлбарлан, тэдний байр суурийг сонссон юм. Мөн хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлдэг иргэдийг малаа, хотоос гаргах шаардах хуудас, албан мэдэгдлийг дүүрэг, хорооны удирдлагууд хоёр жилийн өмнөөс хүргүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн албан мэдэгдлийн хэрэгжилтийг ямар ч шалтгаанаар хойшлуулж болохгүй.

Хэрвээ шийдвэрийг эс биелүүлэх тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор албадан гаргах арга хэмжээ авахыг Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг анхаарууллаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд