Сонгинохайрхан дүүргийн үерт өртөх эрсдэл бүхий булаг, хөрсний усны халиа үүсдэг хэд, хэдэн хороодыг дамнасан 42 км үерийн далан, суваг, шуудуу барих зураг төсөл хийх газруудыг судаллаа.

 

Өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг болон газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд үерийн хамгаалалтын далан, суваг хийх хороодод судалгаа хийн ажиллалаа.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үер, хөрсний усны халианд автах эрсдэлтэй хороодод хэд хэдэн удаа ажилласны үр дүнд зураг төслийг боловсруулсан. Тус зураг төслийг үндэслэн хороодыг дамнасан транс байгуулах хөрөнгийг 2022 оны Улс, Нийслэлийн төсөвт суулгуулахаар ажиллаж байна. Энэхүү 42 км үерийн даланг байгуулснаар Сонгинохайрхан дүүргийн Зүүн, баруун салаа, гэр хорооллын айл өрхүүд булаг, хөрс, үерийн усанд өртөх эрсдэлээс бүрэн ангижрах боломжтой юм.

Нийслэлийн хот байгуулалтын газрын усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтнүүд транс тавих талбайн эрсдэлтэй хэсгүүдийг үнэлж далан дайран өнгөрөх зарим аж ахуй нэгж, айл өрхүүдэд газар чөлөөлөх шаардлага үүсэх эсэхийг газрын албаны мэргэжилтнүүдтэй хамтран судаллаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд