Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж буй нийт улсын байцаагчид та бүхэндээ мэргэжлийн хяналтын ажилчдын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

 

Та бүхний хамтын хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ цар хүрээ жил ирэх тусам бэхжин үр дүнг нь иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэж байгаа билээ.

Улсын хэмжээнд “Covid-19” халдварын тархалтаас шалтгаалан нөхцөл байдал амаргүй буй энэ өдрүүдэд эзэмшсэн мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр хандан ард, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахиулан ажиллаж буй та бүхэндээ талархал илэрхийлье.

Мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон төрийн хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр хашиж байгаа улсын байцаагч, нийт ажиллагсдад ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд