Дүүргийн Архивын тасгаас санаачлан Нийслэлийн архивын газартай хамтран ЕБС, СӨБ-уудын дунд албан хэрэг хөтлөлт, тоон гарын үсгийн талаар цахим хэлбэрээр нэгдсэн сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийт 85 сургууль, цэцэрлэгийн 100 гаруй ажилтнууд хамрагдсан. Энэ сургалтыг явуулснаар дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн албан хэрэг хөтлөлт, e-doc системийн нэвтрүүлэлт эрчимжиж улмаар 2021 оны 03 дугаар сарын эхнээс албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсгийг нэвтрүүлж эхэлнэ.