Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-д өнгөрсөн гурван өдрийн хугацаанд эрсдэлтэй бүсийн 25094 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Харин өнөөдөр /2021.02.14/-өөс эхлэн гурван өдрийн хугацаанд дүүргийн эрүүл бүсийн 54000 гаруй өрхүүдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг шинжилгээнд өнөөдөр СХД-ийн баруун бүс буюу Толгойт орчим болон алслагдсан хороодын 15000 иргэд шинжилгээнд хамрагдах юм.

 

Шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвийн 10 суурин цэгээр болон төвийн бүсийн БГД, БЗД, ХУД, ЧД, СБД-ийн эрүүл мэндийн төвийн явуулын 50 баг СХД-т ирж 11 цагаас шинжилгээ авч эхлээд байна. Байнгын болон явуулын цэгүүд 11:00-17:00 цагийн хооронд сорьц цуглуулна. Шинжилгээний сорьцыг дүүргийн эрүүл мэндийн төв холбогдох лабораторид зөөвөрлөх ажлыг зохион байгуулна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН БАЙНГЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Байнгын цэг дээр тухайн хорооны ойр орчмын иргэд очиж шинжилгээ өгнө. Харин тухайн хорооны алслагдсан иргэдэд явуулын 50 цэг очиж шинжилгээ авна.

1. 1-р хороо - 107-р сургууль

2. 2-р хороо - 42-р сургууль

3. 3-р хороо - 65-р сургууль

4. 20-р хороо - 228-р цэцэрлэг

5. 21-р хороо - 74-р сургууль

6. 22-р хороо - 244-р цэцэрлэг

7. 32-р хороо - Хорооны байр

8. 33-р хороо - 122-р сургууль

9. 34-р хороо - 106-р сургууль

10. 35-р хороо - 273-р цэцэрлэг

Өнөөдөр буюу 2-р сарын 14-нд 15000, 15-ны өдөр 15000, 16-ны өдөр 24261 өрхийг ПГУ /PCR/ шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ШИНЖИЛГЭЭНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙГАА #СОНГИНОХАЙРХАНЧУУДДАА #БАЯРЛАЛАА

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд