Улс даяар мал тооллого эхэллээ. Сонгинохайрхан дүүрэг нь мал бүхий хороодтой гэдгээрээ онцлогтой. Энэ жил тус дүүргийн 21, 32, 33, 34-р хороонд нийт 41 чиглэлд мал тооллого явагдаж байна. Урьдчилсан дүнгээр 70 мянган толгой мал Сонгинохайрхан дүүрэгт өвөлжиж байна. Мал тооллогын ажлын явцтай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч Э.Ууганцэцэг нар танилцлаа. Энэ үеэр малчид “Өвс, тэжээлийн бэлтгэлээ сайтар хангасан ч цаг уурын нөхцөлөөс шалтгаалж, эрт малаа тэжээлд оруулсан. Одоогоор өвөлжөө өнтэй сайхан байна” гэж байлаа. Мөн малчдад “Малын хөлийн татварын тухай хуулийн талаар мэдээ, мэдээллийг дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж  өглөө. Дүүргийн онцгой комиссын өгсөн зөвлөмжийн дагуу, мал тооллогын комиссын гишүүд Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд