Орон нутаг руу зорчих 11 мянга 700 орчим иргэн эдгээр өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт PCR-ын шинжилгээ өгөхөөр бүртгүүлжээ. Хөдөө орон нутаг явах иргэдийн шинжилгээ Сонгинохайрхан дүүргийн 62, 67, 106, Өнөр цогцолбор сургуулиуд дээр дэг журамтай явагдаж байна. Тухайн 4 цэгт 1520 мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, өглөө 08:00 цагаас 20:00 цагт хүртэл авч байгаа юм. Нэг хүн шинжилгээ өгөхөд дундажаар 10 зарцуулж байна. Мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд 1.5-2 метрийн зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ барих зөвлөмжийг өгч, хяналт тавин ажиллаж байна. Шинжилгээ авах эхний өдөр буюу 2020.11.29-ний өдөр 2177 хүнийг шинжилгээнд хамрууллаа.