Сонгинохайрхан дүүрийн 9-р хорооны малчны 2-р гудамжны эхээс энэ жил хөрсний ус ихээр гарч тэр орчмын иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, СХД-ын Засаг дарга Алтаншагай нар холбогдох байгууллагуудыг байлцуулан дараах арга хэмжээг авлаа. Үүнд:
• 2020.11.19-ний өдрөөс “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ыг булгын ус цуглуулах усан санг Ф2000мм диамтетай төмөр бетон кольцоогоор хийж, шугам хоолой, насосны угсралтыг хийж өгөх,
• Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай бүхий 800 орчим метр газар, 11000м2 талбайн мөсийг зөөж, хайрга дайрга асгах, зам талбай тэгшлэх,
• СХД-ийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 9-р хороо насосны өдөр тутамын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах бөгөөд ашиглалтын үед үүсэх цахилгааны зардлыг Улаанбаатар хотын Хот нийтийн аж ахуйн зардлаас шийдвэрлэхээр болов.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд