“Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт судалгааны төв, Хотын стандарт, хяналт, зохицуулалтын газар, “Хүний хөгжил” судалгаа, сургалтын төв ТББ-тай хамтран тус сургалтыг нийт 43 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2 ээлжээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын эхэнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар товч дурьдаад, 2-р улиралд манай дүүргийн хороодоос “Тэргүүний хороо”-оор 17 дугаар хороо, “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг”-аар 21, 32 дугаар хороодын баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Сургалтаар эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлын дүгнэлт, стандартын тухай ойлголт, хороод болон хэсгийн ахлагч нарын багийн 2-р улирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээний үр дүн, анхаарах асуудал, системийн ашиглалтын тухай мэргэжлийн хүмүүс тус тус мэдээлэл өгч, хороодын албан хаагчдын асуултад хариуллаа.