Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор улсын хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг явагдсан.
Үзлэгийн нэгдсэн дүн гарч Төв комиссоос улсын хэмжээнд шалгарсан 5 байгууллагыг шагнах арга хэмжээ Хууль зүй дотоод хэргийн яаманд боллоо. Улсын их хурлын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын үзлэгт тэргүүлж батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.