Монгол хүн амын дундах зүрх-судасны тотолцооны өвчлөл сүүлийн 20-иод жил 2 дахин ихэсч байгаа бөгөөд жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүний нэг нь нас барж байна. Энэ нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Монгол Улсын төр засгаас эрүүл мэндийн даатгалд суурилсан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийг аль болох эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх үйл ажиллагааг өргөтгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний багц, нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчин(ЗСӨ)-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг 2019 оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймаг, СХД-ийн эрүүл мэндийн анхан шатны нийт 16 байгууллага дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сергей Диордица болон албаны бусад хүмүүс СХД-ийн Эрүүл мэндийн төв, 26, 27 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжиж байгаа МОНгПЕН:ХБӨ/ЗСӨ-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний явцтай танилцаж, удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Тус төсөл хэрэгжиж байгаагаар дараах давуу тал байгааг эмч, мэргэжилтнүүд ярилаа.Үүнд:

-Иргэдийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, стандарчлагдсан нэг мэдээлэл, зөвлөгөө өгснөөр иргэдийг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлж чадаж байна.

-Оношилгоо, эмчилгээний нэгдсэн проткол хөтөлснөөр анхан шатны эмч нарт эмчилгээ бичих болон эмчилгээний хяналтыг хянахад илүү хялбар болж өгсөн.

-Цусны даралт ихсэлт, зонхилон тохиолдох халдварт бус өвчний тархалт буурч, нас баралт буурсан үр дүн гарлаа. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хувь нэмэгдсэн.

-Нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хүндрэлгүй ЗСӨ-тэй хүний тоо буурах хандлагатай байна.

-Анхан шатанд ажиллаж байгаа эмч нар нэгдсэн нэг оношилгоо, эмчилгээний арга зүйтэй болж, дүгнэлт гаргах нэгдсэн мэдээллийн сантай болж байна.

-Анхан шатны эмнэлэг дээр шаардлагатай оношилгоо хийгдэх боломж бүрдэж, эмч нар чадавхижаж байна гэж танилцууллаа.

Харин цаашид ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад цахим жор программыг тасралтгүй ажиллагаатай байлгах, түүнийг өргөжүүлэх, динамик тайлан мэдээ гаргах, эрүүл мэндийн бусад цахим программтай уялдуулан зохицуулах шаардлагатай байгааг дурьдлаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх бодлого чиглэлтэй нийцсэн цогц арга хэмжээ болох төдийгүй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилтод хүрэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд